БНСУ-ын цуврал алуурчин хэргээ хүлээлээ

Өмнөд Солонгосын цагдаагийн газар 30 гаруй жилийн өмнө үйлдэгдсэн цуврал аллагын эзнийг илрүүлснээ  09 дүгээр сарын сүүлээр мэдэгдсэн ч гэмт хэрэгтэн  буруугаа хүлээгээгүй байсан. Тэгвэл цагдаа нарын гэм буруутайг нь тогтоосон 56 настай Ли Чун Жэ 14 аллагыг үйлдсэн гэдгээ хүлээжээ.

Тэрээр 1994 онд эхнэрийнхээ бага дүүг хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн бүх насаар хоригдох ял эдэлж байгаа бөгөөд цагдаа нар орчин үеийн ДНХ шинжилгээний арга хэрэглэж, түүнийг 1986-аас 1991 оны хооронд үйлдэгдсэн цуврал аллагын эзэн болохыг тогтоосон юм. Тэрээр эхлээд 9 аллагыг үйлдсэнээ хүлээгээд дараа нь нэмж 5 аллага, 30 гаруй хүчингийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээжээ. Түүнээс байцаалт авч  хэргийг нь хүлээлгэхээр 9 гэмт хэргийн шинжээчид тулж  ажилласан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос зан ааш нь хувирч нэмж мэдээлэл өгөх,  хэргээ хүлээхээ больсон талаар  БНСУ-ын цагдаагийн  байгууллагаас CNN  агентлагт мэдээлжээ.

2003 онд БНСУ-ын  найруулагч Бон Жон ху уг  хэргээс сэдэвлэн “Memories of Murder”  гэх кино хийсэн билээ. Найруулагч,  “Би киногоо хийдээ цагдаагийнхан, сэтгүүлч, хохирогчдын гэр бүл гээд  маш олон хүнтэй уулзсан. Ганцхан гэмт хэрэгтний царайг л хараагүй. Тэгвэл би түүний царайг одоо харлаа. Тэр үед яг  ямар сэтгэгдэл төрснийг  хэлж чадахгүй нь. Энэ гэмт хэргийг илрүүлэхийн тулд цуцалтгүй ажилласан цагдаагийнхандаа баярлалаа” гэж хэлсэн байна.

Жигшүүрт алуурчин 1986-1991 оны хооронд 13-71 насны 10 гаруй хүний амийг бүрэлгэсэн билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...