Трамп цагаачдыг буудах, хил дээр дүүрэн матартай суваг барихыг санал болгож байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн гуравдугаар сард болсон АНУ-Мексикийн хил орчмын хамгаалалтыг нэмэгдүүлэх талаарх албаны уулзалтан дээр хил зөрчигч цагаачдын хөл рүү нь буудахыг санал болгосон талаар “Нью Йорк таймс”  мэдээллээ. Цагаан ордны зөвлөх Миллер, тухайн үеийн Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кирстен Нелсон, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Гааль, хил хамгаалах газрын дарга Кевин МакАлейнан, штабын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Мулваней, Ерөнхийлөгчийн зөвлөх, хүргэн Жаред Кушнер болон бусад удирдах албан тушаалтан оролцсон уг уулзалтын үеэр Трамп маш ууртай байжээ. Тэрээр хилийн наана усаар дүүргэсэн суваг хийх,  матар,  могой гэх мэт  амьтнаар түүнийгээ дүүргэх, хилийн ханын оройд хурц хадаасууд зоох, ханыг цахилгаанжуулах зэрэг санал гаргасан байна.

 Тухайн үед Цагаачлал, гаалийн хэрэг эрхлэх газрын захирлын үүрэг гүйцэтгэгч асан Томас Хоманы ярьснаар хүний эрх зөрсөн , хууль бус  ийм арга хэмжээнүүд авч болохгүй гэсэн бусдынхаа саналыг  Доналд  огтхон ч  сонсохыг хүсээгүй аж. “

Та нар намайг тэнэг болгож харагдуулахыг  хүсч байна. Би үүнийг өөрийнхөөрөө шийднэ” гэж Трамп хэлсэн байна. Цагаан ордынхон шийдвэрээ ирэх долоо хоногийн баасан гараг  хүртэл хойшлуулахыг  түүнд  ятгаж дөнгөсөн бөгөөд тэр хүртэлх хугацаанд хуулийнхан болон Худалдааны танхимын ажилтнууд шийдвэртэй нь холбоотой сөрөг үр дагаврыг ойлгуулахыг оролдсон  байна. Ингээд баасан гарагаас өмнө долоо хоногийн дундуур Трамд шийдвэрээ өөрчилсөнөө  Нелсонд дуулгаж, хэрэв  Мексикийн иргэд АНУ руу хууль бусаар нэвтрэх оролдлогоо зогсоохгүй л бол АНУ-д орж буй Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд таван хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...