Байлдагч амиа алдсан цэргийн ангийн захирагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг одоогийн байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариунууд гараагүй. Тухайн үед хадлан дээр ажиллаж байсан цэргүүдийг дэд ахлагч н.Баяртулга ахалж явсан бөгөөд өвс ачсан машин дээр сууж явахдаа замын донсолгооны үед унасан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт байгаа ажээ.

Цэргийн алба хаахаар очсон залуусыг хадлан бэлтгэх ажилд оролцуулж болно гэсэн журам байдаг бөгөөд Ерөнхийлөгч баталдаг гэж ЗХЖШ-ын эх сурвалж хэлэв. Гэвч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж байлдагч амиа алдсан байхад 327-р ангийн захирагчид сахилгын шийтгэл ногдуулаад өнгөрчээ. Холбогдох журмын дагуу оршуулгын зардал, 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж ар гэрийнхэнд нь өгсөн ч хүүгийнх нь амь насыг юу ч орлож чадахгүй. Батлан хамгаалах салбарт алба хаахаар очсон залуус энх цагт амь насаа алдсаар байхад дарга нар сахилгын шийтгэл хүрчихээд юу ч болоогүй мэт алхаж л явна

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өмнө нь бас нэг байлдагч амь насаа алдахад сахилга хариуцлагыг чангатгана хэмээн мэдэгдэл хийсэн. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлага хангалгүй хүн тээвэрлэж явснаас дахиад нэг залуу амь насаараа хохирлоо. Галт тэрэг осолдоход салбарын сайд нь ажлаа өгөөд огцорсон жишиг энэ Засгийн газарт бий. Удирдаж байгаа салбарт нь байлдагчдын амь нас эрсэдсэн олон тохиолдол гарч байхад, хоёулаа нийлж байгаад эмэгтэй албан хаагчийг хүчиндсэн гэх ноцтой хэргүүд гарсан байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, хилийн цэргийг хариуцдаг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.НГямдорж нар хариуцлагаас бултаж, арьсаа хамгаалан чимээгүй суусаар л байх уу.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...