МАН УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулах үгнээсээ буцав

УИХ-ын дарга Г.Занданшатарын амнаас анх гарсан УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай яриа амжилт олсонгүй. Парламентыг хугацаанаас нь өмнө тараах бичигт эхэндээ 40 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмсэн ч сүүдээ үгнээсээ буцаж эхэлжээ. МАН-ын удирдлагуудаас яаж ч шахалт үзүүлээд гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадахгүй болсон тул ээлжит бус сонгууль явуулах тухай хариуцлагагүй үгнээсээ МАН өөрөө буцав.

УИХ дахь МАН-ын бүлэг дээр энэ талаар ширүүхэн маргаан өрнөсөн байдаг. Хууль зүй, дотоод хэгийн сайд Ц.Нямдорж сурсан зангаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын тоглолтод хэт автаад байна гэж намынхаа гишүүдийг зандарчээ. Өрр бусад гишүүн ч нуухай авах гээд нүдийг нь сохлов гэгчээр ээлжит бус сонгууль явуулна гэж байгаад далаараа цэвэр тавиулах магадлал өндөр гэсэн үндэслэлээр эсэргүүцсэн байна.

Юутай ч МАН-ын удирдлагуудаас зүтгүүлсэн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй. Одоогийн УИХ-д МАН 64 суудалтай үнэмлэхгүй олонх боловч дотоод хуваагдлаасаа болоод энэ байр сууринаас шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ээлжит сонгууль явуулна гэсэн ярианд цэг тавьсан гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагааараа баталсан байна.

Д.Амарбаясгалан хэлэхдээ ээлжит бус сонгууль явуулах санал УИХ-ын гишүүдээс дэмжлэг аваагүй тул энэ сэдвийг хаасан гэж хэлж болно. УИХ-ыг тараах асуудлыг МАН дахин ярихгүй хэмээн хэлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...