“Samsung” компани эвхэгддэг загвар бүхий алдарт “Galaxy Fold” загвараа өнгөрсөн хавар худалдаанд гаргахаар зэхэж байсан. Гэвч худалдаанд гаргахын өмнөхөн хэрэглэгчид дэлгэц нь хагарсан, харласан, ой санамж устсан зэрэг гомдлууд ирүүлснээр дахин засварлах шаардлага гарч уг утсыг худалдаанд гаргах хугацаа хойшилсон юм. Тэгвэл Galaxy Fold загварыг энэ одоо хоногт АНУ-ын зах зээлд худалдаалахаар болжээ.
Уг загвар 2000 ам.долларын үнэтэй, хар болон саарал өнгөтэй, энгийн үедээ дэлгэц нь 4,6 инч бол дэлгэгдэж таблет болсон үедээ 7,3 инч хэмжээтэй дэлгэцтэй болох аж.
Хавар урьдчилсан захиалга хийсэн байсан хэрэглэгчидээ “Samsung” компанийн зүгээс уучлал хүсч 100 ам долларын бэлгийн карт бэлэглэсэн билээ.