Сүнс жинтэй гэж батлахыг оролдсон эмчийн бүтэлгүйтэл

Сүнс байдаг, байдаггүй гэх маргаан хэзээд асуулт дагуулсаар нэг тийш босон баталгаатай хариугүй явж ирсэн. Сүнс байдгийг шинжлэх ухаан баталсан, жинг нь тогтоосон гэж яриа байдаг ч угтаа ингэж батлсан хүлээн зөвшөөрсөн зүйлгүй билээ.  Сүнсний жин гэсэн ойлголтыг анх 100 гаруй жилийн нэгэн эмч анх гаргасан  билээ.

Тодруулбал, 1907 онд Массачусетсийн эмч, мэс засалч Дункан МакДугалл ёс суртахууны хэм хэмжээг зөрчин сүрьегээр амьсгал хурааж буй зургаан өвчтөнийг тусгай жинлэгч бүхий орон дээр тавьж амьсгал хураахад бага зэргийн жингийн ялгаа гарч байгааг ажигласан байна.  Тэр жин нь 21 грам хбайсан тул  сүнс байдаг,  жин нь 21 грамм гэж Дункан МакДугалл  эмч үзэж энэ судалгаагаа “Америкийн анагаах ухаан” сэтгүүлд 1907 оны 4-р сард хэвлүүлжээ.

Тэрхүү хэвлэгдсэн судалгаан дээрээс харахад жин дээр тавьсан зургаан өвчтөний зөвхөн 1 нь л унцийн 3/4 буюу 21 грам жин алдсан бөгөөд хоёр өвчтний үхлийн үед алдаанаас болж жин хэмжигдээгүй аж. Мөн  1 өвчтөний жин 14 грам орчим буугаад эргээд хэвэндээ орж, үлдсэн 2 өвчтөн амьсгал хураахад бага хэмжээний жин алдсан ч  хэдэн минутын дараа дахин жин нь буусан байна.

Тэрээр 15 нохойг тариагаар хордуулаад үхэх үед нь биеийн жингийн ялгаа ажиглагдахгүй байгааг мөн тогтоож нохой сүнсгүй хэмээх дүгнэлт гаргасан байдаг.

MacDougall
Нью-Йорк Таймс сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл

Гэхдээ энэхүү судалгааг хэвлэсэн нь “Америкийн анагаах ухаан”  сэтгүүлийн түүхэнд шившиг болон үлдсэн юм. Энэ “судалгааг хэвлэгдсний дараахан Августус Кларк хэмээх эмч “уушгины ажиллагаа зогсож цус хөрөхөө больсны улмаас биеийн температур гэнэт ихэсч бага зэргийн ууршилт явагдсанаар жин алддаг гэдгийг баталж МакДугалл эмчийн сүнсний жингийн тухай судалгаа бурууг нотолжээ. Харин нохойны хувьд биеийн илүүдэл дулааныг хөлрөлтөөр бус, аахилж гадагшлуулдаг тул хордуулж алахад биеийн жин өөрчлөгдөөгүй аж.

МакДугалл эмч ийнхүү судалгаа нь нурсан ч бууж өгөөгүй бөгөөд дараа нь рентгенийг ашиглан сүнсний зураг авна хэмээн судалгаа эхлүүлсэн байдаг. Гэвч мөн л амжилт олоогүй аж.  Түүнийг эдгээр судалгааг хийхэдшашны итгэл үнэмшил нөлөөлсөн  гэж  өдгөө үздэг  юм.  МакДугалл эмчтэй адил хэдий шинжлэх ухааны талбарт ажиллаж, судалгаа явуулдаг ч өөрийн итгэл үнэмшил нь эрдэм шинжилгээний ажилд нь нөлөөлж нэр хүндийг нь унагахад нөлөөлсөн тохиолдол хэд хэд бий. Үүний дотор сүнс нь тодорхой жинтэй, оюунлаг гэрлэн биет хэмээсэн эрдэмтэд ч багтана.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...