Ерөнхийлөгч Махатма Гандигийн нойрсож буй Раж Гат цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад Төрийн айлчлал хийхээр өчигдөр Шинэ Дели хотноо хүрэлцэн очсон юм.

Төрийн тэргүүнийг өнөөдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж, Энэтхэг улсад тавтай морилохыг хүслээ.

Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч нар албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалыг сурвалжилж буй хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандан “Олон мянган жилийн түүхтэй, оюун санаагаараа холбогдсон Энэтхэг улсад айлчилж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэг улсад айлчилж байсан. Түүнээс хойш 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгт, 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. Энэ удаад миний бие Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Эдгээр айлчлалууд нь хоёр улсын эдийн засаг бусад хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковин болон тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзана.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Раж Гат цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Махатма Гандигийн нойрсож буй Раж Гат цогцолборт Энэтхэгийн алдартай удирдагчид болон улстөрчдийн чандарыг  хадгалдаг байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...