Home Нийгэм Нүхэн жорлонд унасан хүүхэд азаар эсэн мэнд эмчлүүлж байна

Нүхэн жорлонд унасан хүүхэд азаар эсэн мэнд эмчлүүлж байна

0
Нүхэн жорлонд унасан хүүхэд азаар эсэн мэнд эмчлүүлж байна

 Бага насны хүүхэд гэр хорооллын нүхэн жорлонд унаж харамсалтайгаар амиа алдах тоохиолдол гарах нь бий. Тэгвэл өчигдөр эмээгээ малаа хариулахаар явсан хойгуур нь нэг нас 6 сартай хүүхэд нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ. Хүүхэд  азаар эсэн мэнд бөгөөд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхэд жорлонд унасан байна” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 18-ны өдрийн 15:47-д иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн  бөгөөд цагдаагийн байгууллагынхан шуурхай очиж   хүүхдийг гаргаж эмнэлгийн байгууллагад яаралтай хүргүүлсэн байна. Одоогоор тус хэргийг дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.