Home Дэлхий Японууд Номхон далайд цөмийн хаягдал усаа хаях уу?

Японууд Номхон далайд цөмийн хаягдал усаа хаях уу?

0
Японууд Номхон далайд цөмийн хаягдал усаа хаях уу?

Японы Фукушима цөмийн цахилгаан станцын хаягдал ус 2022 он гэхэд Номхон далайд цутгаж магадгүйг Японы Байгаль орчны сайд  мэдээлжээ. Учир нь тус станцын хаягдал усны нөөцийн савны багтаамж дүүрч байгаа юм байна. Японы Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа ч хөрш зэргэлдээ орнууд, тэр дундаа өмнөд Солонгос улс болон Номхон далай орчмын загасчидын групп, нийгэмлэгүүд үүнийг эрс эсэргүүцэж байгаа аж.

2011 онд болсон Фукушимагийн цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа хайлсан цөмийн реакторуудыг хөргөөхөд нэг сая гаруй тонн усыг ашигласан юм байна.