Home Нийгэм Хилээр хувцсандаа нууж алт нэвтрүүлэхийг завджээ

Хилээр хувцсандаа нууж алт нэвтрүүлэхийг завджээ

0
Хилээр хувцсандаа нууж алт нэвтрүүлэхийг завджээ

 Nх хэмжээний алт биедээ нууж улсын хил  этгээдүүдийг давахыг оролдсон этгээдүүдийг энэ сарын 14-нд саатуулжээ. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцасандаа нийт 6 ширхэг 6 кг 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн алтыг хураан авч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Тухайн өдрийн Монгол банкны ханшаар  тооцвол хурааж авсан  алт нь 775,000,000  орчим төгрөг болж буй юм.