Хятад, Монгол, ОХУ-ын хамтарсан Шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн Манжуурт нээлтээ хийлээ

Техник технологийн хөгжил, инновацын үр шимийг амьдалд нэвтрүүлэх, олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ОХУ, Хятад, Монголын хамтарсан “Шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн”өнөөдөр ӨМӨЗО-ны Манжуур хотод нээлтээ хийлээ.

Жил бүр уламжлал болон зохиогддог, энэ жил 16 дахь удаагаа үүдээ нээж буй уг үзэсгэлэнд гурван улсын шинжлэх ухааны байгууллагууд, энэ салбарт хүчээ үзэж буй аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Тодруулбал, БНХАУ-ын талаас Бээжингийн их сургууль, Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль, Хятадын технологийн бирж, Хятадын шинжлэх ухаан судалгааны төв, “China generel nuclear power group” зэрэг байгууллага  оролцож шинэ бүтээгдэхүүн, төслүүдээ дэлгэлээ. ОХУ-ын талаас Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн агентлагийн Байгаль, байгалийн баялгийг ашиглах төв, Буриадын их сургууль, Эрхүүгийн технологийн их сургууль зэрэг 20 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцов.

Манай талаас МУИС, ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Монос, Говь зэрэг 20 орчим байгууллага, аж ахуйн нэгж ирсэн байлаа. Жилээс жилд цар хүрээний хувьд өргөжин тэлж буй уг үзэсгэлэн нь энэ жилийн хувьд “Нэг бүс-нэг зам” төсөлтэй уялдаж буйгаараа онцлог  болж байна. Энэ хүрээнд шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа илүү тэлэх, гурван орны эрдэмтэд хамтран бодлого санаачилгаа ярилцаж, бизнес эрхлэгчдийн хамт хөгжлийн төлөвлөгөө гаргах зэрэг өмнөхөөс илүү үр бүтээл өндөртэй болж байгаараа онцлогтой юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...