Хонконг дахь монголчууддаа сэрэмжлүүлж байна

Хонконгод 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

– 9 дүгээр сарын 7 Хонконгийн олон улсын нисэх буудал

– 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ

– 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui

– 9 дүгээр сарын 10 Hong Kong стадион, Causeway Bay

– 9 дүгээр сарын 13 Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai

– 9 дүгээр сарын 14 Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол

– 9 дүгээр сарын 16 Revenue Tower, Wan Chai

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон. Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...