Энэ амралтын өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн болно

Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд “Чингис хааны хүрээ жуулчны бааз”-д зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Морин харвааны Дэлхийн аварга Э.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Монголын морин харвааны холбооны ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү “Тэмцээнд дэлхийн олон орны морьт харваачид нэг дор цугларан туршлага солилцох бөгөөд Монгол морийг дэлхийд таниулах, сурталчлах зорилготой юм. Морьт харваа гэдэг бол бид бүхэнтэй салшгүй холбоотой. Өвөг дээдсийн минь дайчин уламжлалыг морь, нум сумгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ уламжлалыг монголчууддаа өвлүүлээд зогсохгүй олон улсын түвшинд морьт харваа сонирхогчдыг нэг дээвэр дор цуглуулж тэмцээн зохион байгуулах болсноороо онцлог юм” хэмээв.

Тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 18 орны 40 гаруй тамирчид оролцохоор хүрэлцэн иржээ. Тэмцээн зөвхөн спортоос гадна аялал жуулчлал, эдийн засагт хувь нэмэр оруулж, морьт харваагаар хичээллэдэг залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй болгож буйг тэмцээний зохион байгуулагчид онцоллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...