Хонгконгийн жагсаалын лидерүүдийг баривчиллаа

Гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн эхэлсэн Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал хоёр сар гаруй үргэлжилж байна.  Хонгконгийн Засгийн газар тус хуулийн төслийг түр хойшлуулаад байгаа ч эсэргүүцэгчид төслийг бүр мөсөн зогсоож, Засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаардаж буй Жагсаалтай холбоотойгоор олон зуун хүнийг баривчилан  хорьсон бол  өнөөдөр тус жагсаалын нэр нөлөө бүхий лидерүүдийг баривчилжээ. Хонгконгийн Үндэсний намын үүсгэн байгуулагч, жагсаалын нөлөө бүхий хүн Энди Чан болон тэмцэгч Жошуа Вонг, Агнес Чоу нарыг баривчлаад байна. Эдгээр лидерүүдийг ийнхүү баривчилсан нь маргааш болохоор төлөвлөсөн байсан бүх нийтийн маршийг хойшлуулхаас аргагүйд хүрч байгаа ажээ.

Зургаадугаар сарын 16-нд болсон уг  жагсаал  тэмцэлд 7.4 сая хүн амтай Хонконгчуудын хоёр сая нь эсэргүүцлийн жагсаалд оролцсон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...