Наймдугаар сард шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй гэв

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн хэлбэлзлийн талаар мэдээлэл хийлээ. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаас үзвэл энэ сард шатахууны үнэ зохих хэмжээнд буурах ч ирэх сард нэмэгдэх магадлалтай байгаа ажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Он гарснаар гурав, дөрөв, тавдугаар сард дэлхийн зах зээл дээрх түүхий төс болон импортоор орж ирж байгаа түүхий тос тонн тутмын үнэ өссөн. Үүнээс шалтгаалан АИ92 шатахууны үнэ гурван удаа өсч 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. 2019 оны тавдугаар сарын сүүлээр шатахууны үнэ буурч орж ирсэн. Зургадугаар сарын эхээр дизель 40-50 төгрөг, АИ92 шатахуун 50 орчим төгрөгөөр буурсан байна.

Долоодугаар сарын эхнээс бензиний үнийг дахин буулгана хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өмнө нь мэдэгдсэн. Үүний дагуу өчигдрөөс эхлэн жижиглэнгийн үнийг дахин буулгалаа. Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Орон нутагт ч адилхан хямдарна.

Он гарсаар бензиний үнэ литр тутамд 100-110 төгрөгөөр буурсан. Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ эргээд нэмэгдэх байдал ажиглагдаж байна. ОХУ-аас манай нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг авч байна. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авчээ. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрлээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...