Улс төр БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монголд айлчилна Editor - 2019 оны 07 сарын 09 13:55 0 Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань манай улсад айлчилна. Түүний айлчлал 2019 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд маргааш Улаанбаатарт ирэх ажээ.