Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасчээ

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай.

Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар 200 цэцэрлэгчний сургалтыг зохион байгуулж, хэлбэржүүлэлт хийх зургаан бригадын 30 хүнийг сурган , дадлагажуулж гэрчилгээ олгон, хэлбэржүүлэлтийн ажлыг гуравдугаар сарын 22-ноос эхлэн  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Охь мандал”  ХХК, Чингэлтэй ТҮК ХХК-ууд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн 82 гудамжинд 10773 ш мод, 25800у/м  ургамлан хашлага хэлбэржүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хуурамч урамшууллын зар байршуулж, иргэдийн интернет банкинд фишинг халдлага...

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах...

Өмнөговийн онцгой байдлын 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгожээ

“Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд...

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...