Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Токио Олимп сан” байгуулагдсаныг зарлав

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолд оролцож зочид, төлөөлөгчид, үе үеийн тамирчин, дасгалжуулагч,  биеийн тамир, спортын салбарын удирдлага, ажилтнуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв.

Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээ авч байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд хилээр оруулж ирэх спортын зориулалттай нэр бүхий тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг  гаалийн татвараас чөлөөлөх болсныг тэмдэглэв. Энэ нь тив, дэлхийн хэмжээний тэмцээн, наадмыг эх орондоо зохион байгуулах, спорыг хөгжүүлэхэд хувь нэмрээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлав.

Олимп, паралимпийн наадамд авч байсан эрхийнхээ тоог нэмэх, өмнөх амжилтаа ахиулах, улмаар Олимпийн алтан медаль авна гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байгааг тэрээр шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт хэлэв

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...

Хархорум хотын тал хувь нь ногоон байгууламжтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт,...

Марафончид замынхаа 10 хувийг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер,...