400 гаруй нисгэгч нэгдэж “Боинг” компанийг шүүхэд өглөө

“Боинг” компанийн  эсрэг 400 гаруй нисгэгч нэгдэж тус компанийг шүүхэд  өгчээ. Тэд “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцны доголдлыг “Боинг” компанийнхан үл тоож,  нуун дарагдуулсан нь онгоцны хоёр ч удаагийн осол болоход нөлөөлсөн  гэж үзэж өргөдөл гаргажээ. Тус загварын онгоцыг нислэг үйлдэхийг зогсоогоод байгаа тул нисгэгчид цалин  болон сэтгэл санааны гэх мэт бусад бэрхшээлтэй тулгарч байгаагаа  өргөдөлд бичжээ. Өргөдлийг 10 дугаар сарын 21-нд Чикаго хотын шүүхэд авч хэлэлцэх юм байна.

“Боинг” компани “Boeing 737 MAX” загварын Этиопийн агаарын тээврийн онгоц осолдоход 157 хүн, Индонезийн агаарын тээврийн онгоц осолдоход 189 хүн амиа алдсан юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...