Хархорин экспедицийн гэрээг дахин таван жилээр сунгалаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Бонны Их Сургуулийн Өвөг ба Эртний түүхийн Археологийн Хүрээлэнтэй  өнгөрсөн 15 жилд Монголын эртний нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү  эрдэм шинжилгээний  хамтын ажиллагааны үр дүнг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр олон улсын хэмжээнд өндөр үнэлсэн билээ. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдийн хугацаанд өөр олон идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдын эрдмийн үйлсийг дэмжиж иржээ.

Хоёр талын хамтын ажиллагааны тухай гэрээг 2005, 2009, 2014 онуудад 5 жилээр сунгасан байдаг. Өнөөдөр Бонны Их Сургуулийн Хүрээлэнгийн Захирал Проф.Др.Ян Бемманн болон Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол, Германы Хархорин Экспедицийн хамтын ажиллагааны гэрээг 2019 оноос дахин 5 жилээр буюу 2024 он хүртэл сунгах санамж бичиг байгууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...