Налайх дүүрэгт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих,  дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо.

Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт, бодлого, чиглэлийн талаар танилцуулж, ард иргэдийн санал, шүүмжийг сонссон юм. Төрийн албан хаагчидтай нэгдсэн хурал зохион байгууллаа.  2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан. Зорилтод жилийн арга хэмэээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд нээлттэй, шударга хандаж, чирэгдэлгүй үйлчлэх учиртайг хэлж байлаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...