Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд нийслэлийн иргэдийг бүртгэж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлаар өнөөдөр Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн  газар, НЗДТГ-ын  Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын хурандаа Ж.Болдбаатар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн. Шаардлагатай техник хэрэгсэл цэргийн ангиудаас гаргаж ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулан инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж, ажлын байраар хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй иргэд энэ сарын 14-нийг  хүртэл харьяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд очиж бүртгүүлээрэй. Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие биүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн ажил ийнхүү эхэлсэн байна.

Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна

Инженерийн мэргэжлээр

-авто замын инженер

-гүүр хоолойн инженер

-тоо хэмжээний инженер

-геодези, хэмжилтийн инженер

-материал, чанарын инженер

-лаборант/хөрсний/

Техникийн мэргэжлээр

-том оврын автомашины жолооч

-бульдозерчин

-автогрейдерчин

-индүүчин, жолооч

-усны машины жолооч

-шанагат ачигчийн жолооч

-өөрөө буулгагчийн жолооч

-трайллерийн жолооч

-кранчин

-экскаваторчин

Бүрдүүлэх баримт бичиг

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн үнэмлэх

Төгссөн сургуулийн диплом
Төрийн албан хаагчийн анкет

Цээж зураг-3 хувь

Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...