Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав.

Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн найман сумын 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн хоёр дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төвд компьютер томографийн аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгов.

Ерөнхий сайд дараа нь Багануур дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо.

Иргэд нутаг орны хэмжээнд тулгамдаж буй асуудал, ялангуяа бүх шатанд шударга ёс тогтоох, төрийн албан хаагчдын ёс зүй, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зэргийн талаар байр сууриа илэрхийллээ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...