Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

 Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дууссан тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор санал болгосон. Энэ талаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь Г.Баясгаланг томилохыг дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн болно гэдэг бүрэн дархлагдсан гэсэн үг биш гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцлоод хариуцлага алдсан бол эгүүлэн татах хуулийн зохицуулалт байгаа гэдгийг анхаарууллаа. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн цэц улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон гэсэн хардлага бий. Тухайлбал, Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь улс төрийн захиалгатай гэж харж байгаа” хэмээн шүүмжлэв.

 Г.Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...