Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Н.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудлаа

Эрүүл мэндийн яамны гадна талбайд сайд Н.Сарангэрэлийг огцрохыг шаардсан иргэд хэд хэдэн удаа жагсаал хийсэн. Тэд өнөөдөр ч мөн дахин жагсч мэргэжлийн бус сайд огцрох ёстой, сүрьеэ өвчин дэгдэлт, олон хүүхэд халдварласан зэрэг  нь мэргэжлийн бус хүнийг сайдаар томилсонтой холбоотой гэж эсэргүүцсээр байна.

Мөн өнөөдрийн жагсаалын үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Н.Сарангэрэлийг эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар халз мэтгэлээнд дуудлаа. Тэрээр, Д.Сарангэрэл сайд саяхан хэвлэлүүдэд мэдээлэл хийж элдэв янзын гүтгэлэгүүд тараасан байна билээ. Тийм учраас би тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Сарангэрэл сайдыг халз мэтгэлцээнд урьж байна. Мэтгэлцээн 2019 оны зургадугаар сарын 06-ны орой 20:00 цагт ТВ4 телевиз дээр болно.” гэлээ.  Халз мэтгэлцээнд урьж буй бичгээ тэрээр Эрүүл мэндийн яамны албаны хүмүүст хүлээлгэн өгсөн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...