Дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяад 10 жилийн ял оноолоо

Ээжийг нь эзгүйд дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаанаар  зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хойд эцгийн тухай мэдээлэл нийгмийг цочроож олон хүнийг бухимдуулсан.

Тэгвэл дагавар  хүүгээ зодож балмад авирласан хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд шүүхээс 10 жил хорих ял оноожээ. Ингэхдээ ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хойд аавдаа зодуулсан хүү нийт наман удаа буюу ГССҮТ-д хоёр удаа,  ЭХЭМҮТ-д зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд орсон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...