Нийслэлийнхнийг хямд махаар хангаж, махны үнийн огцом өсөлтөд дайруулахгүйн тулд энэ жил 4.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэн сар гаруйн өмнөөс худалдаж эхэлсэн. Тэгвэл одоогийн байдлаар нийт нөөцийн махны 58 хувь буюу 2322.8 тонн мах борлуулжээ.
Нийслэлийн найман дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг нэг килограмыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Улаанбаатар хотын хаврын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг гэсэн тооцоо байна.