Цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн химийн хорт болон аюултай бодис илрүүлжээ

Энэ сарын дундуур Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн газрынхан цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлж, “Сезон” ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ. Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Натрийн шүлт, идэмхий натр гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх, арьс үрэвсүүлэх аюултай юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Маргааш буюу 2019 оны зургадугаар сарын 26-ны Лхагва гарагт...

Гурван тонн гаруй “Хар зайрмаг” устгажээ

Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн...

Эмээлт зах дээр хураагдсан мах өвчтэй болон үхэж хорогдсон малынх байжээ

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04...

20 гаруй тонн үхсэн малын мах нийслэл рүү оруулахыг завджээ

20 гаруй тонн үхсэн малын байж болзошгүй махыг нийслэл...