Хамгийн их үнэд хүрэх Порше машинтай танилц

 “Порше 911”-ийн өвөг  эцэг гэж хэлж болох энэ жижиг автомашин дэлхийд хамгийн их үнэд хүрсэн Порше машины нэг загвар болж түүхэнд үлдэх байх.

“Порше 64” нэртэй энэ автомашин Фердинанд Поршегийн 1930-ад онд бүтээсэн эхний загваруудын нэг бөгөөд спорт загвартай, ардаа мотортойгоороо онцлог. Тус машиныг ирэх наймдугаар сард Калифорнид дуудлага худалдаагаар борлуулах ба шинжээчид 20-25 сая долларт хүрч зарагдана гэж тооцоолжээ. “Порше 64” нь өмнө нь дуудлага худалдаагаар зарагдаж байгаагүй, ховрын төрөл тул зайлшгүй өндөр үнэд хүрнэ. Түүний үнэ цэнийг тооцоолоход хэцүү гэж Хагерти компанийн шинжээч хэлжээ.

 “Порше 64” загварыг анх Берлинээс Ром хүртэх автомашины уралдаанд зориулан  бүтээсэн ч тухайн  уралдаан нь болоогүй байна.

Тус загварыг ердөө гурвыг л үйлдвэрлэсэн бөгөөд  дуудлага худалдаанд орох энэ автоашин нь гурав дахь нь аж. Анхны  “Порше 64” фашистын үед ослын улмаас эвдэрч байхгүй болсон бол хоёр дахь нь мөн үл осолд орж эвдэрсэн ч  хожим сэргээн засч өдгөө Германы Хамбургт музейд тавигдсан байна.

Порше маркын машинаас 2017 онд “Порше 917” загвар 14 сая доллар хүрч зарагдсан нь хамгийн үнэ хүрсэнд тооцогдож байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...