Баянзүрх дүүрэг хүүхдийн шинэ эмнэлэгтэй боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд өнөөдөр орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр баригдсан тус эмнэлэг нь нийт гурван давхар бөгөөд шүд, дүрс оношилгооны кабинет, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсэгтэй юм байна.

Тухайлбал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бүрэн тохиромжтой орчин үеийн багаж хэрэгсэл, ЭХО аппарат болон нярайн шарлалтыг хэмжих фото аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан уг эмнэлэгт хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллана. Нийт 28 ажиллагсадтай тус дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны 13.345 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ.

Шинээр ашиглалтад орж буй хүүхдийн эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хятадын коммунист намын Гадаад хэргийн дэд сайд Ван Ян Жу, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...