Гялгар ууттай хар тамхи залгисан зорчигч нас баржээ

Мексикийн Мехико хотоос Японы Нарита олон улсын нисэх буудлыг зорьж байсан нисэх онгоцонд сууж явсан Японы иргэнийн бие  гэнэт муудаж нас барсан хэрэг саяхан гарчээ. Япон зорчигч таталт өгч эхэлсэнтэй холбоотойгоор нисэх онгоц Мексикийн Сонора мужийн Эрмосильо хотод ослын буулт хийсэн ч  зорчигч удалгүй нас барсан аж. Түүний  ходоодноос 246 хэсэг кокаин илэрсэн бөгөөд тэрээр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй тархины хавангийн улмаас нас барсан гэсэн шинжилгээний дүгнэлт гарчээ.

Тодруулбал Японы иргэн Үдо Эн  2.5 сантиметр урт, 1 сантиметр өргөнтэй 246 ширхэг гялгар уутанд хийсэн хар тамхи залгиснаас болж амиа алдсан байна.

Тэрээр Колумбийн нийслэл Богота хотоос Мексикээр дамжин Японыг зорьж байсан  бөгөөд Мексикийн цагдаагийн газраас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Youtube харгис хэрцгий дүрс бичлэгүүдийг “цэвэрлэнэ”

“YouTube” үндэсний дээрэнгүй үзлийн шинжтэй дүрс бичлэгүүд болон харгис...

БНАСАУ-ын удирдлагуудын кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд АНУ шагнал амлалаа

Америкийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус нийлүүлэлт,...

Трампын амлалт биелж АНУ-Мексикийн хилийн дагуу хана барьж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа...

Автобус хүлээж зогссон сурагч охид руу хутгатай залуу дайрч хөнөөжээ

 Автобусны буудал дээр зогсч байсан хүмүүс рүү дайрч хүмүүсийг...