Ардчилсан намын зөвлөл УИХ өөрөө тарах тухай уриалгыг  дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-д үүсээд байгаа нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэл нь гурван үндсэн зүйлээс бүрдсэн байна. Үүнд:

Судалгааны байгууллагууд УИХ тарах эсэх талаарх судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. УИХ-ын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сард 1.8 болтлоо буурсан нь өмнөх онуудын судалгаанаас эрс буурсныг харуулж байна. Ингэснээр иргэдийн сонголтын үр дүнд байгуулагдсан энэ УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй, цаашдаа ч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүд нь албан тушаал эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй байгаа нь асуудалд хуульгүй мэт хандаж байна гэж үзэж байна. Энэ нь өөрөө Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” алдагдуулахад хүргэж байна. Мөн концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийг  өөрсдөө авч, бизнес эрхлэгчдийн боломжийг хаасан гэх мэт нотлогдсон  асуудлууд, мөн хууль хүчний байгууллагад улс төрийн захиалгаар нөлөөлж байгаа нь, хариуцлага алдсан гишүүд албан тушаал ахиулан тавьж буй зэрэг нь Төрийн ордны тухай хуулийг  ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирч байгаа нь өнөөгийн УИХ нь зүй бус хандлагын үлгэр жишээ болж, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ хэмээн үзэж байна.

Олонхийг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь өөрийн амлалтын эрсэг ажиллаж, түүний амлалт хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж  байна. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн. Бид үүн дээр албан ёсны хариулт авахыг хүссэн боловч одоог хүртэл бидэнд хариу ирээгүй байна. Энэ нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч өөрийн байр сууриа хатуу илэрхийлсэн.

Иймд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...