Муудсан мах 20 тонн мах хадгалж байсан хятадуудыг саатуулан шалгаж байна

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газаартай хамтран  Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хяналт шалгалт хийж улмаар их хэмжээний мах хуль бусаар хадгалж байсныг илрүүлсэн билээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 25 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлж  махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу нь эцэслэн гараагүй байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Цагдаагийн  байгуулагын мэдээлснээр тэд харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж, том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоосон байна. Шингэн уусмалын  найрлагыг тодруулахаар мөн шинжилгээнд  өгсөн  бөгөөд ус байсан гэсэн хариуг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгөөд байна. Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байгаа ажээ. Гэхдээ тэдэнд гадаад руу мах экспортлох албан ёсны зөвшөөрөлгүй тул нийслэлтийн хэрэгцээнд борлуулахыг завдсан гэж үзэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...