Алтайн хязгаарт аялал жуулчлал, спортын их наадам болно

 ОХУ-ын Алтайн хязгаарын хүүхэд, залуучуудын аялал жуулчлалын холбоо «Алтай – бидний нийтийн гэр» олон улсын зохицуулах зөвлөлийн ивээл дор, Шанхайн хамтын ажиллагааны зөвлөлийн болон Алтайн хязгаарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр «БОЛЬШОЙ АЛТАЙ. GREAT ALTAI. РОССИЯ – 2019» ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СПОРТЫН ИХ НААДАМ” зохион байгуулахаар боллоо.

Алтайн уулсыг тойрон орших улс орнуудын дунд хоёр жил тутамд тогтмол зохион байгуулдаг тус наадам ирэх долдугаар сарын 7-16-нд ОХУ-ын Алтайн хязгаарын нутагт болох аж.

БНХАУ, Казахстан ОХУ, Монгол Улсын хил орчмын бүс нутгийн төр, захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, залуучууд, тамирчдыг ойртон нягтруулах, тамирчид, оролцогчдын ур чадварыг дээшлүүлж, орон орны шилдэг тамирчид болон баг, хамт олныг тодруулах зорилгоор уг наадмыг зохион байгуулах юм байна.

Энэ үеэр спортын аялал жуулчлалын төрлөөр усан, явган, дугуйн, морин, холимог зайн уралдаан, тэмцээн зохион байгуулна.
Үүнд:
Рафтинг
Уулын авиралт
Хадан авиралт
Загасчлах спорт
Олс таталт
Парапланеризм болон мотопарапланеризм
Чиг баримжааны спортын төрөл
Үндэсний спортын төрлөөр:
Хуреш барилдаан
бух (бухаша тартыс),
гар барилдаан,
Городокын төрлөөр:
Үндэсний урлагийн тоглолт – мэндчилгээ зэрэг болох аж.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.greataltai.com цахим хуудсаас авч боломжтой.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...