Даамын ДАШТ-д өрсөлдөх Монголын хамгийн залуу тамирчин

Ирэх зургадугаар сарын 11-23-нд ОХУ-ын Якутск хотод зохиогдох эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох шилдэг 16 даамчны нэрс тодорлоо. Энэ тэмцээнд Монгол  Улсаас  Дэлхийн даамын холбооны мастер, 13 настай Энхболдын Хүслэн оролцох юм. Өнгөрсөн жилийн Ази тивийн АШТ-д амжилттай тоглон ДАШТ-ий эрхээ авсан тэрбээр тус тэмцээний хамгийн залуу оролцогч юм. Тэрбээр өмнө нь 2016 онд Турк улсын Измир хотод болсон өсвөр, залуучуудын даамын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээний  11 хүртэлх насны охидын ангилалд тэргүүн байр эзэлж Дэлхийн аварга болж байв. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа оюуны спортын тамирчиндаа амжилт хүсье.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...