Чингэлтэй дүүргийн сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

Цахим бүртгэлийг parent.esis.edu.mn хаягаар болон ухаалаг гар утасны ESIS аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой юм. Мөн дээрх сургуулиудаас хамран сурах тойргийнхоо харъяа сургуульдаа очиж бүртгэлийн ажилтнаар бүртгүүлэх  боломжтой. Цахим бүртгэл нь эцэг эхчүүд, асран хамгаалагчаас бичиг баримт шаардахгүй, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай бөгөөд цахим элсэлтийн хариуг тухайн сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хянаж шийдвэрлэн эцэг эх, асран хамгаалагчид системээр болон утсаар мэдээллэнэ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...