Зөвлөгөө: Өглөө 07:40 цагаас өмнө өглөөний цайгаа уу

Уламжлалт анагаах ухааны үүднээс хоногийн цагуудыг хэрхэн хувааж, тухайн цагуудад яаж хооллох ёстойг эндээс уншаарай.

03:40-07:40 

Хийн цаг. Өглөөний энэ цагт шингэхдээ амархан халуун бүлээн шөлтэй хоол идэх хэрэгтэй. Өглөөний цайнд хий дарах халуун цай, янз бүрийн зутан, өрөм ааруул, өөхөн тосонд хайрсан боорцог идэж болно.

07:40-11:40

Бадганын цаг. Ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй. Энэ цагт хоол идвэл бадганыг арвидуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун  ухаан муу ажиллах зэрэг сөрөг талтай.

11.40: 15.40 

Шарын цаг. Энэ  цагт махан хоол хүнс хэрэглэ. Өдрийн гол шим тэжээлээ авах цаг юм.

15.40-19:40

Хийн цаг. Энэ цагт хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг  учраас өлсөх төрнө. Хийн цагт өлсөх нь хийг улам арвидуулах, хямраах нөхцөл болох тул энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс 19:40  цагаас өмнө шингэц сайтай хоол хүнс идээрэй.

19:40-23:40

Бадганын цаг. Ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй

23:40-03:40

Энэ цагт сарны хүч дэлгэрдэг  тул унтаж амрах ёстой.

Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амраад хийн цагаар буюу үүрээр 04:00 цагт босдог байжээ. Гэхдээ орчин үед энэ цагт босно гэдэг хэцүү ч аль болох эрт босч 07:40 цагаас өмнө өглөөний цайгаа уувал сайн.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...