Трампын аюулгүй байдалтай холбоотойгоор Сүмогийн ордны 1000 орчим суудлыг хоосон үлдээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүмо  бөхийн энэ тавдугаар сарын түрүү бөхөд тусгай цом гардуулан өгөхөөр болжээ. Тодруулбал, тэрээр энэ сарын 25-28-нд Японд дөрвөн өдөр айлчлах бөгөөд энэ үеэрээ мэргэжлийн сүмо бөхийн барилдааныг үзэж, түрүү бөхөд хоёр орны найрамдлыг бэлгэдсэн тусгай цомыг бэлэглэхээр болсон талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Доналд трамп болон Шинзо Абэ нар Токиогийн Рёгоку Кокугикан ордонд болох сүүлийн өдрийн барилдааныг хамт үзэж сонирхох юм байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдалтай холбогдуулан хэдийгээр сүмогийн тэмцээний тасалбарын захиалга их байгаа ч Рёгоку Кокугикан ордны нүүрэн хэсэгтэй ойролцоох 1000 орчим суудлыг хоосон үлдээж, тасалбарыг нь зарахгүй байж магадгүй талаар Japan today сайт мэдээлжээ. Мөн Трампт сүмогийн барилдааныг уламжлалын дагуу япончуудтай нэгэн адил бохирч сууж үзүүлэх үү сандалд  суулгах ёстой юу гэсэн маргаан ч хэвлэлүүдээр гарсан бөгөөд Трампыг нүүрэн эгнээний хамгийн үнэтэй суудалд сандалд суулгана гэж зарим хэвлэлүүд мэдээлж байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...