Пакистанд бага насны хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ

Пакистан улсад бага насны хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авсан харамсалтай тохиолдол гарчээ. Тус улсын Ротадеро тосгоны Синдх гэх газрын хүүхдүүд  ДОХ-ын халдвар авсан байна. Тодруулбал, одоогоос сарын өмнө Ратодеро тосгоны  эцэг, эхүүд хүүхдээ тогтмол халуурч, эм өгсөн ч халуун нь буурахгүй байна гэх ижил  шалтгаанаар хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлсэн байна. Цусны шинжилгээгээр найман хүүхэд бүгд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсон байна. Үүнээс хойш 18418 хүн шинжилгээ өгснөөс 607 нь халдвар авсан гэсэн хариу сонссон  бөгөөд  хамгийн  аймшигтай нь тэдний 381 нь ямар ч гэм зэмгүй 5 хүртэлх насны хүүхэд байжээ.

Одоогоор хүүхдүүд яагаад ийнгэж олноороо халдвар авсан шалтгааныг тодорхой болгоогүй байгаа ч тариур, зүүнээс халдвар тархсан гэж үзэж байгаа юм байна. Учир нь тус улсын тосгодын иргэд өвчилсөн үедээ тариа, дусал хийлгэхийг эм ууснаас илүүд үздэг байна. Мөн Пакистаны эрүүл мэндийн систем муугаас мэргэжлийн бус, эмч дом нар мэргэжлийн эмч нарын орон зайг дүүргэн хяналтгүй ажилладаг нь  ийм байдалд хүргэсэн гэж дүгнэж байгаа аж.

НҮБ-ын Дархлалын олдмол хомсдлын асуудал хариуцсан хөтөлбөрийн эмч, захирал Мариа Элена Филио Борромео “Энэ  бол урьд  өмнө гарч байгаагүй тохиолдол. Учир нь халдвар авсан хүмүүс бүгд жаахан хүүхдүүд ” гэж хэлжээ.

НҮБ-аас тооцоолсноор 150 мянган ДОХ-ын халдвартай хүн тус улсад бий бөгөөд  энэ тоо жил бүр 20 мянгаар өсч байгаа гэнэ. Гэвч 50 эмэгтэйн нэг нь , 25 эрэгтэйн нэг нь л шинжилгээнд хамрагддаг байна.

2018 онд Пакистанд 6200 хүн ДОХ-ын өвчлөлөөс болж нас баржээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...