Сэлэнгэд гарсан түймрийг унтрааж байна

ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ганцхан газар түймэртэй байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бургалдай баг буюу сумын төвөөс зүүн хойш 20 км-т Ялбаг гэдэг газар түймэр гарч, онцгой байдлын албан хаагчид болон орон нутгийн иргэд түймрийн голомт руу яваад байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд түймэр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл авч шалгахад сумын ойролцоо айлын бууц шатааж байсныг илрүүлэн унтраагаад байна. Хойд бүсийн нутагт цас их орсон учир чийгшил ихтэй байна.

Аймаг, орон нутгийн нутаг дэвсгэрийг түймрийн зэрэглэлээр авч үзвэл түймрийн IY зэрэглэл буюу нэн аюултай бүсэд:Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Булган аймгийн Ингэттолгой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Цагааннуур, Баруунхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Баян-Овоо, Биндэр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумууд ордог байна. Харин түймрийн III зэрэглэл буюу аюултай бүсэд: Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Завхан аймгийн Баян-Тэс, Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булган аймгийн Булган, Могод, Хутаг, Тэшиг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Зүүнхараа, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант, Баянчандмань Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал, Өмнөдэлгэр, Оргил, Дорнод аймгийн Чойбалсан, Халхгол,  Дашбалбар, Баян-Уул, Улаанбаатар хот орчмын бүс нутаг  хамрагддаг байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...