Монгол залуу Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга боллоо

Өмнөд Африкийн Жоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбооноос дэлхийн дэвжээнд монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат бахдам амжилт гаргаж, Дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирч байна.

Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон хүү маань маргааш эх орондоо ирэх аж. Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү IFBB Arnold Classic тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол хүү Дэлхийн шинэ аварга болон мэндэлж, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.\

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны...

Улаанбаатар хотод 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан....

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...