Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гишүүн Н.Номтойбаяр гэрчийн мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр ” Юуны өмнө УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний золгүй байдлаар амь насаа алдсан нь дан ганц АН-ын биш монголчуудын уй гашуу гэж бодож байна. Хэвлэлээр талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэгээр намайг тодруулаад бичиж эхэлжээ. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг бол би мөн.

Бид хоёр Төрийн ордны хонгилд таараад манай өрөөнд орж 10-15 минут ярилцсан. Дараа нь би бүлгийнхээ хурал руу орсон. Өмнөх УИХ-д хамт ажиллаж байсан, авто спорт сонирхдог гээд бид хоёрт тогтсон харилцаа, ярих хөөрөх зүйл байдаг. Болсон хэрэг явдлын талаар ням гарагт цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Би мэдэх, санах бүх зүйлээ л хэлсэн” гэлээ.

Харин гишүүн Н.Номтой баяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд агсам тавьсан гэх мэдээллийг үгүйсгээд ажил хэргээс болоод маргаж муудах зүйл бишгүй л байдаг. Тийм л зүйл болсон, цаашдаа ч болох байх гэсэн юм. Та согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу гэх сэтгүүлчийн асуултад “УИХ-ын хэсэг гишүүн өдрийн хоол хамт идсэн. Тэр үеэр Хятадад айлчилсан гээд нэг шил архи задалсан. Түүнээс өөр зүйл байхгүй” гэсэн тайлбар өглөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...