Сургагч багшийн эрх олгох мэргэшүүлэх сургалт явуулж байна

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба Монгол Улсын багшийн их сургуулийн харьяа Сэтгэл зүйн үйлчилгээний төвтэй хамтран нийслэл дэх ШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид болон Баривчлах төв, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын холбогдох албан хаагчдад “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт 2019 оны 05 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд явагдах бөгөөд МУБИС-ийн харьяа Сэтгэл зүйн үйлчилгээний төвөөс мэргэшүүлэх сургалтын хүрээнд алба хаагчдад заах арга зүй, бие хүний сэтгэл зүйн болон насны онцлог, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг хэрхэн зохицуулах зэрэг сэдвээр 32 цаг буюу 2 багц цагийн сургалт явуулж, “Сургагч багш”-ийн гэрчилгээ олгох юм.
Албан хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх сургалт зохион байгуулах эрхтэй болох юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...