Google компани “Huawei”-гаас нүүр бурууллаа

АНУ-ын Засгийн газар Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Google” корпорац “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоож магадгүй талаар Ройтер агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, ингэснээр “Huawei” утаснууд “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг  хүлээж авахгүй гэсэн үг. “Google”-ийн технологи болон програм хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах бөгөөд  “Huawei”-н хэрэглэгчид  “Google Play”, “Gmail” зэрэг “Google”-ийн програмд нэвтрэх, шинээр  аппликэйшн суулгах боломжгүй  болох юм.

Гэхдээ Хятадын компанийн ухаалаг гар утсуудад “Android” үйлдлийн системийн нээлттэй эх кодтой хувилбаруудыг ашиглах боломжтой хэвээр байх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Huawei” компани  “улсынх нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж, тагнаж байна гэж үзэж өнгөрсөн оны наймдугаар сард “Хуавэй”, Хятадын “Зи–Ти-И”-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудад ашиглахыг хориглосон зарлиг гаргасан бол өнгөрсөн  лхагва гарагт АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналхийллээс хамгаалах онц байдлын дэглэм бүхий гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсан.  Мөн  Америкийн тал Хятадуудын оролцоотойгоор  “5G” сүлжээг хөгжүүлэх нь хэр зөв бэ гэдгээ сайтар тунгааж үзэхийг  Европын түншүүддээ удаа дараа уриалаад  буй юм. 

АНу-ын энэ үйлдлийг Huawei  компанийн эрхэнд халдсан увайгүй хэрэг гэсэн хариу мэдэгдэл гаргасан билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...