“Цагаан  тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуяг: Цэвэршилтийн үед толгой хүчтэй өвддөг

“Цагаан  тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягийн толгой өвдөлтийн талаарх зөвлөгөөг хүргэе.

Толгой өвдөлт олон шалтгаантай

Толгой өвдөлт олон шалтгаантай. Халдварт өвчин, үрэвсэлт өвчин (дунд чихний үрэвсэл), сэтгэцийн эмгэг, нүдний даралт ихдэх, тархины мэдрэлийн үрэвслүүд, ядарснаас болж хийгээр өвдөх, цусны даралт ихэдсэнээс, мөн бэртэл гэмтлээс болж өвддөг.

Хийгээр толгой өвдөх гэдэг ойлголт зөвхөн монгол эмнэлэгт байдаг. Энэ нь настай хүнд бус сул дорой, цус бага, даралт бага, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ч тохиолддог.   Ядарсан, хоол цай нь холдсонтойгоор настай хүмүүст их илэрдэг.

Шинж тэмдэг

Толгой өвдөлтийн үед  хийн хөнгөн, хөлбөрөнгүй нарийн билэг чанараар тулгуурлан нүд, ухархай, шанаа өвдөх, нүдний уг  руу дарах мэт шархирч өвддөг. Нүд харанхуйлах, нулимс гоожих, чих шууих, толгой эргэх, хоол идэх дур муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ нь бөөрний хий, зүрхний хий, цусны тамир доройтсонтой холбоотой.

Толгой хөөрч өвдөх

Үүнийг цусны өтгөрөл, элэг цөст, шарын халуунаар толгой өвдөх гэдэг. Нүд улайх, ам гашуу оргих, гол нь зулай тодорхой хэсэгт тогтвортой хатгаж өвдөнө. Энэ нь цус хөөрөлттэй холбоотой тархи лугшиж өвддөг.Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэгтэй холбоотой цэвэршилтийн үед толгой хүчтэй өвддөг.

Толгой өвдөлтийг эмчлэх уламжлалт арга

-Өвдөлтийг намдаах

-Үндсэн өвчнийг эмчлэх

-Ямар махбодь дийлэнх байгааг анхаарч эмчилнэ. Хий махбодь, шарын махбодь гэдгийг анхаарч хийгээр толгой үед хийг дарах Цагаан тан, Сожид, Задь5 гэх зэрэг эм өгнө. Идээ ундааны хувьд хийг дарах сүүтэй, шар будаатай, шар тостой цай уух, хонины махаар банштай шөл хийж уух зэрэг бүлээн шимтэй идээ ундаа өгч, дааруулахгүй дулаан, сэтгэлд тохирсон тавтай орчинд байвал сайн. Шараар толгой өвдөх үед үүний эсрэг халууны шарыг дарах, цусны халууныг дарж шингэлж Норов7 тан, Маналчибу, Атар35 зэрэг сэрүүн газар байж халуунаас зайлсхийн идээ ундааны хувьд ямааны мах, үхрийн  өөхгүй мах идэж, хярам ууж, сэрүүн чанарын хоол ундаа хэрэглэвэл сайн.

           Тан ууж, эмчилгээ хийлгэснээр эрүүлжих бүрэн боломжтой

50-аас дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаанаас болоод цэвэршилтийн өөрчлөлтүүд гардаг. Ийм үед яавал дээр вэ?

-50-аас дээш насанд эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаанаас болоод сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, сэтгэл санаа нь тогтворгүй болох, даралт нь ихсэх зэрэг цэвэршилтийн өөрчлөлт гардаг. Монгол уламжлалт анагаах ухаан нь мэдрэлийн системийн өөрчлөлт, бодисын солилцооны өөрчлөлт, дархлааны системийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй байдаг. Цэвэршилтийн үед  энэ гурван системд зэрэг өөрчлөлт ордог. Энэ үед зохих эмчид хандан монгол эм тан ууж, эмчилгээ хийлгэснээр эрүүлжих бүрэн боломжтой.

-Тэгвэл 55 наснаас дээш настай хүмүүс ямар өвчнөөр голдуу өвчилж байна вэ. Та тэдэнд зөвлөгөөч?

-Энэ насны хүмүүст зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихдэх, зүрх бөөр, элэг цөсний архаг өвчин түгээмэл тохиолддог. Тэгэхээр энэ насны хүмүүс аль болох бие төлжүүлэх биеийн эсэргүүцлийг сайжруулах, тэжээл өгөх шим тэжээлтэй идээ ундаа хэрэглэж, эрхтэн системийн өвчлөлд тохирсон эм тан зохих эмчилгээг хийлгэвэл зохино. Дархлааны системийг дээшлүүлэхийн тулд Цагаан тан, Норов7 танг эрүүл үед ч ууж болно.

Дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл байвал Д.Ганхуяг эмчийн 9923-2221, 8024-2221 утсаар лавлаарай. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...