Зочид буудлын өрөө, айлын гэрт гоо сайхны тарилгыг хүний нүүрэнд тарьж байжээ

Зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байгаа тухай иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд нэр бүхий хоёр иргэн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу айлын гэрт эмчилгээний гоо сайхны /PRP, ботокс, филлер/ үйл ажиллагааг мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримтгүйгээр явуулж, хүний нүүрэнд тарилга хийж байсан зөрчил илэрчээ.

Эдгээр иргэд өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэсэн бөгөөд хяналт шалгалтаар очсон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй байна. Мөн шалгалтын явцад хууль, дүрэм, стандартын дагуу шаардлага тавихад илэрсэн зөрчил, дутагдлыг байх ёстой зүйл мэт эсэргүүцэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн байна.

Мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг бөгөөд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг хууран мэхлэх, дарамтлах үйлдэл гарч байгаа тул тухай бүрт нь Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн...

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын бтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5...

Төрийн цахим үйлчилгээ E-Mongolia-г нэвтрүүлснээр 1.4 их наядыг хэмнэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ингэж мэдэгдлээ. Тэрбээр "2019 онд...

Үндэсни аудитын газрын даргаар С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний аудитын газар/ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр...