Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засалтын шилэн технологиор зохион байгуулахаар болжээ. Энэ технологид ашиглах нийт 50 төхөөрөмжийг Боловсролын үнэлгээний төв хүлээн авчээ. Төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлсэн байна.
Бүрэн дунд боловсролыг 12 жилээр олгох системийн шилжилттэй холбоотой энэ жил шалгуулагчдын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин бага байна. Үүнтэй холбоотой нийслэл хотод 10-12 төв, аймагт бүрт нэг төв, мөн Багануур дүүрэгт тусгайлсан нэг төв ажиллах юм байна. Элсэлтийн Ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-20-ныг дуустал хугацаанд үргэлжилнэ.