Жулиан Ассанжийн аав: Эквадор улс мөнгөнөөс болж хүүг минь худалдсан

АНУ болон бусад орны байгууллагуудын төрөл бүрийн нууц мэдээллүүдийг нийтлэдэг Викиликс сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг энэ сарын 11-нд баривчилсан.

Эквадор улс түүний улс төрийн орогнолыг цуцлах шийдвэр гаргасны дараа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас Ассанжийг баривчилсан юм. Тэгвэл долоон  улс төрийн орогнол олгосон Эквадор улс яагаад гэнэт үүнийгээ цуцлах  болсон талаар Жулиан Ассанжийн аав өөрийн бодлоо Ройтерс агентлагт хэлжээ. Тэрээр Эквадор улс Олон улсын валютийн сангаас зээл авахын тулд хүүг нь оронд нь “худалдсан” гэж үзэж байгаа юм байна. Зээлийг зөвшөөрүүлэхийн тулд Вашингтоны нөлөөлөл Эквадорт хэрэгтэй байсан. Иймээс хүүг минь АНУ-д өгсөн гэж тэрээр хэлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тус улс эдийн засгийн эргэлтээ сайжруулахын тулд 4,2 тэрбум долларын зээлийн асуудлаар Олон улсын валютын сантай  яриа хийсэн бөгөөд энэ зээлийг бүтээж ажил хэрэг болгоход Вашингтоны зөвшөөрөл хэрэгтэй байсан гэж аав нь үзэж байна.

Мөн хүү  минь өнгөрсөн хугацаанд  амар  их дарамтад амьдарч ирлээ. Тэр дөнгөж 47 настай. Гэтэл 74 настай надтай адил шахуу овортой харагдаж байгааг та бүхэн  харсан байх гэжээ.

Жулиан Ассанж одоогоор Их Британид байгаа. Тэд хүүг минь эх орноосоо албадан гаргаж АНУ-ын талд хүлээлгэн өгөх вий гэхээс би маш их айж байна. АНУ хүүг  минь цаазаар  авах хүсэлтэй байгаа гэж аав нь ярьсан  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...