Монгол хөлбөмбөгч хүүгийн амьдралаар “FIFA” баримтат кино хийнэ

ОУХБХ-ны зүгээс хөлбөмбөг хэмээх хэзээ ч уйдаахгүй гайхалтай спорт хүнийг хэрхэн өөрчилдөг, цаашлаад энэ спортыг сонгосноор амьдралаа ч өөрчлөх боломжтой гэдгийг харуулахаар дэлхийн зургаан орныг сонгон баримтат киног бүтээж байгаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо ОУХБХ-нд төслөө илгээсний үр дүнд “FIFA Forward” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гурван ч сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон билээ. Үүний нэг нь Төв аймагт байрлах “Шигшээ багийн бэлтгэлийн бааз”-ыг барьж байгуулах төсөл байв. Энэхүү киногоор ОУХБХ-ны “FIFA Forward” төсөл улс орнуудад хэрхэн хэрэгжиж байгааг үзүүлэх аж. Тиймээс уг төслийг амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улс тус зургаан орны нэгээр нэрлэгджээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо ОУХБХ-нд санал болгосны дагуу манай улсаас Дархан-Уул аймгийн уугуул “Соёмбын Барсууд” багийн хагас хамгаалагч Э.Хосбаяр сонгогдсон бөгөөд ОУХБХ-той гэрээлэн ажилладаг сэтгүүлч, зураглаач нар  гурав хоногийн турш түүний амьдралтай танилцаж, Дархан-Уул, Төв  аймагт зочлон зураг авалтаа дуусгаад буцсан байна.15-20 минут үргэлжлэх тус баримтат кино зургадугаар сарын эхний долоо хоногт олны хүртээл болох гэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...