Нэрт бүжиг дэглээч Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний 3-р наадам Ховд аймагт боллоо

Монгол Улсын Засгийн газар, Ховд аймгийн Засаг  даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран нэрт бийч, бүжиг дэглээч, МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний III наадмыг 4-р сарын 27, 28-нд зохион байгуулж байна.

Тус наадмыг баруун Монголын бахархал болсон язгуур бий биелгээг Геннисийн номд бүртгүүлэх, өв соёлоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн биелээчдийн үндэсний язгуур бий биелгээ, намба төрхийг залуу хойч үеийнхэнд сургах, бүжгийн урлагаар дамжуулан хүүхэд залууст гоо зүйн боловсрол олгох зорилгоор СӨБ, ЕБС-ийн хүүхэд багачууд болон насанд хүрэгчид (өв тээгч ардын авьяастнууд)-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байгаа юм.

Наадмын гоцлол болон хамтлаг бүжгийн төрөлд нийт 70 гоцлол бүжигчин, 30 гаруй хамтлаг бүжигчид оролцож захчин, мянгад, торгууд, урианхай, дөрвөд зэрэг Ойрад угсаатны язгуур бий биелгээнээс сонгон бүжиглэж байна.

“Алтан өв” бие биелгээний наадмыг өмнө нь 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн наадамд оролцогчид 4-р сарын 29-ний “Дэлхийн бүжгийн өдөр”-өөр олон үндэстэн, угсаатны хувцас хэрэглэл, гоёл зүйсгэлээ зүүн 3000 гаруй бичлээчийн хамт Ард Аюушийн талбайд нэгэн зэрэг бийгээ бийлэхээрээ онцлогтой юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...